Бүхий л баяр ёслолын өдрүүдэд, тэр байтугай өөрийнхөө төрсөн өдрийг өөртөө бус бяцхан үрсэд зориулж, тэдний төлөө бүхий л зүйлээ зориулдаг сайхан сэтгэлт эмэгтэй бол Хос Билгүүн Зул хэмээх жимс жимсгэнэ, нарийн ногоо худалдаалдаг компаний захирал Б.Зулаа гэх эмэгтэй. Тэрээр саяхан өөрийн төрсөн өдрөөрөө Энэрэл хүүг баярлуулж, эмчилгээнд нь зориулж зардлын ихээхэн хувийг өөрөөсөө хандив болгон өгсөн. Тэгвэл өчигдөр болсон хүүхдийн баяраар Зулаа бүсгүй Баян-хошууны асрамжийн газрын хүүхдүүдийг баярлуулсан байна. Мөн түүгээр ч зогсохгүй 0-16 насны хогийн цэг дээрх амьдралын бололцоогүй 30 гаруй хүүхдийг өсгөж, сургууль цэцэрлэгт явуулж буй Н.Сарнай хэмээх эмэгтэй болон бяцхан үрсийг нь баярлуулжээ. Мөн түүний хүүхдүүдээс 21-25 насны 2 охин, 2 хүүг Хос Билгүүн Зул ХХК нь сарын сая төгрөгийн цалинтай ажлын байраар хангаж цаашдын амьдралд нь тус дэм болж байна.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй