Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Ц.Лхамжавт Дархан хотод хоёр өрөө байр хандивлах болсноо зарласан. Их аварга Д.Дагвадорж энэхүү сайн үйлсээ эх үрсийн баярыг тохиолдуулан хувийн зүгээс бэлэг барьж буй явдал хэмээн нэрлээд, эх оронч хүний хувьд шүтээн өвөг дээдсийнхээ сүнсийг мэнд амирлуулах хүсэлтэйгээ твиттер хуудастаа жиргэсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Харин өнөөдөр Д.Дагвадорж аварга Дархан-Уул аймагт зочилж Ц.Лхамжав гуайд шинэ байрны түлхүүрийг нь өөрийн биеэр гардуулан өглөө. Мөн энэ үеэр Их аваргын ээж Х.Пүрэвбадам өөрийн гараар урласан шинэхэн дээлээ бэлэг болгон гардуулсан байна.
Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нь Монгол улсын цэргийн нэрт жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцсэн, эх оронч нэгэн байв. Жамсран овогт Дамдинсүрэнд хожмоо Богд хааны зарлигаар Манлай баатар цол олгосон юм. Манлай баатар Ж.Дамдинсүрэн Ховдыг чөлөөлөх байлдаан, Таван замын байлдаан, Өвөрмонголд гарсан Хятадыг эсэргүүцэх 1911 оны бослогуудад гар бие оролцож явсан түүхтэй.
Манлай баатар нь Хөлөнбуйрын уугуул Барга Монгол угсаатан гэж түүхэнд тэмдэглэсэн байна. Өдгөө түүний хүү Долсон вангийн зээ охин Ц.Лхамжав нь амьд сэрүүн энх тунх сууж байгаа. Харин түүнд их аварга Асашёорюү Д.Дагвадорж ийнхүү хүндэтгэл үзүүлж, эх оронч, цогтой тэмцэгч өвөг эцгийнх нь гавьяа шагналыг чадахаараа мялааж буй нь энэ аж.
Б.ГЭРЭЛ







NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа