Америкт Холливудын жүжигчин Жон Траволтагийн амрагийн явдалтай холбоотой секс скандал дуулиан дэгдээж байсан нь саяхан. Энэ скандал түүний найз, зохиолч Роберт Рэндольфын ном худалдаанд гарсанаар шуугиж билээ. Уг номонд Траволтаг гей гэдгийг нь нотолж байгааг дурьджээ. Зохиолч Траволтаг нуугдмал амьдралтай гомо эр хэмээжээ. Мөн өөр лүү нь хүртэл “хандран” оролдохыг санаархсан гэжээ. Одоогоор тэд найзууд биш болсон бөгөөд жүжигчин эрийг эхнэрээ бас нийгмийг хуурамч маскаараа хуурч байна гэж үздэгээ илэрхийлжээ. Үүнээс өмнө Траволта нэг бус удаа ижил хүйстэн гэх “хэрэгт” холбогдон хардагдаж байсан билээ. Тэрээр порно-од Пол Баресси гэх эртэй амрагладаг гэсэн яриа гарсаны дараахан одоогийн эхнэртэйгээ санд мэнд гэрлэсэн гэдэг. Мөн 2003 онд Калифорнийн Валенсия хотын нэгэн фитнесс зааланд хичээллэгч эр өөрийг нь душний өрөөнд Траволта оролдож өдсөн гэж ярьсан. Тухайн үед тэр хотод “Сэлэм загас” киноны зураг авалт хийгдэж байв. Харин тэр өдрөөс хойш гурван жилийн дараа Канадын National Enquirer сэтгүүл нэгэн факттай зураг нийтэлсэн нь энэ байна. Жон нэгэн үл таних залуутай үнсэлцэж байгаа нь. Уруулаа үнсэлцэн янагаар бие биенээ тэврэнэ... Гэхдээ Жон гей гэдэг мэдээллийг байнга үгүйсгэдэг бөгөөд жирийн амьдралтай, гэр бүлтэй нэгэн хэмээдэг. Бүх зүйлийг цаг хугацаа харуулна гэж тэр хэлэх дуртай ажээ.
Сэтгүүлч М. Саша
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ