Улсын шалгалтын материал задруулсан, тусгай сургуулиудад анхаарал хандуулаагүй гэх зэргээр ажлын хариуцлага алдсан үндэслэлээр БСШУС-ын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж шийдвэрлэсэн. Улмаар саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд, Засгийн газрын тэргүүн УИХ-ын даргад энэ саналаа хүргүүлсэн юм. Тодруулбал, “Ж.Батсуурь нь ажиллах хугацаандаа эрхлэх асуудлын хүрээний салбарыг нэгдсэн удирдлагаар хангах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж, албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж үзэж байна” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саналаа өргөн мэдүүлэх үеэрээ хэлээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн. Өнөөдрийн байнгын хороо, маргаашийн чуулганаар асуудлыг эцэслэн шийдвэрлэх нь тодорхой болсон. Хариуцлага тооцож байгаад баяртай байна. Гэхдээ Монгол хүний амь нас нэг цааснаас дор үнэлэгдэж байгаад харамсаж байна. Хэрвээ хариуцлага тооцож байгаа бол Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд ч гэсэн хариуцлага тооцох ёстой. Шалгалтын хариу задарсан гэж Ж.Батсуурийг огцруулж байгаа юм бол Батлан хамгаалахын сайд осол гаргахгүй байхад анхаараагүй гэдгээрээ хариуцлага хүлээх ёстой. Гэтэл үүний талаар олигтой ч ам нээгээгүй үлдсэн Анхнаасаа салбарын сайдыг мэргэжлийн хүнээр тавих ёстой байсан. Гэтэл дан хар ухаантай хүнээр салбаруудыг удирдуулснаас ийм асуудал үүсч байна. Ер нь Засгийн газрын тэргүүн нь тааруу ажиллаж байгаа сайд нартаа БАНГА хүртээж, хариуцлага алдаж, ажиллаж чадахгүй байгааг нь огцруулаад байхад буруудаад байх юм байхгүй биз.
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1080 дуудлага иржээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Вьетнам руу зорчсон зарим Монгол иргэд бүлэглэн хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах тохиолдол гарч байна
Таксины жолоочтой тооцооноос болж маргалдсанаас нүүр толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироожээ
Түргэн тусламжийн автомашинуудад хотхон, хорооллын бүх хаалтыг нээдэг тоноглол суулгаж өгөхөөр болов
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг лхагва гарагт болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайд нарыг дуудаж уулзаж байна