“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үэр гишүүдийн зүгээс Засгийн газарт хандаж асуулт асууж тодрууллаа.Ө.Энхтүвшин гишүүн "Оюутолгойн Монголын мэдлийн 34 хувийг хэрхэн зохицуулах вэ" хэмээн асуухад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат сайд хариулахдаа "Оюутолгойн гэрээн дээр Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Дубайд очиж өөрчлөлт оруулсан. Энэ гэрээ нь Монгол Улсад үр өгөөж багатай гэсэн асуудал байгаа. Монголын талын 34 хувь үр өгөөжөө өгөхгүй бол зарвал яасан юм бэ гэдэг асуудал хөндөгдөж байх шиг байна. Оюутолгойн 34 хувийг шууд зарна гэж хэлэхэд хэцүү. Дээр нь нийгэм, ард түмэн хэрхэн хүлээж авах вэ гэдэг асуудалтай." гэв. Харин сангийн сайд Б.Чойжилсүрэн "Өнгөрсөн жил 4,4 тэрбум ам.долларыг Оюутолгой төслийнхөн 13 банкнаас авсан. Гэхдээ энэ мөнгө “Рио Тинто” компанийн данс руу орсон байна лээ."
Үнэн хэрэгтээ өмнөх Ерөнхий сайдын буруу болгож ярьж байгаа ч одоогийн Засгийн газар ОВУС-ын хөнгөлөлттэй зээлийн хариуд юм уу, Хятадаас зээлсэн их мөнгөнийхөө хариуд Оюутолгойг өгчихье хэмээн тохиролцоод хүний гараар могой бариулах гэж байж ч мэднэ. Инйхүү 30 жилийн дараагаас ашиг олох ёстой Оюутолгой Мэргэжлийн Засгийн газрынхан гадны хөрөнгө болгож газар доорх байгалийн баялагаа үнэгүй тавиад туучих юм биш биз.
З.Хуяг
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй