“Киви”-гийн Ука айл гэр үймүүлсэн үү?


Монголын урлагийн ертөнцийн шаргал үст бүсгүйчүүд болох “Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Катя Зол буюу Г.Золцэцэг нар царай төрх, бие галбираараа ихэр мэт адилхан бүсгүйчүүд. Хүсэл сонирхол, үзэл бодлоороо нэгдсэн үзэсгэлэнт бүсгүйчүүд маань шаргал үсээрээ ч мөн ижилсэх дуртай гэдэг. Европжуу төрхтэй Ука, Катя Зол нар хамтран загварын салон нээж, дэлхийн томоохон улс оронд шоу тоглолтоо хүртэл хийгээд авсан билээ. 

 

Ийнхүү гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа ижилсээд байсан адтай бүсгүйчүүд маань хоёр жилийн өмнөөс хувийн амьдралдаа анхаарал хандуулж, бараг зэрэг шахуу нөхөрт гарцгаасан. Гучин насны босго хэдийнэ алхсан дуучин Ука шаргал үст найзынхаа хамаатны залуутай ханилан, хоёр ч хүүхэд төрүүлээд байгаа. Харин өдийг хүртэл олноос нууцалж яваа эр нөхрөө эхнэр хүүхдээс нь салган байж өөрийн болгосон гэдгээ тэр огтхон ч дурсдаггүй гэлцдэг. Бэлтэй айлын хүү гэгддэг эр нөхрийнх нь тухайд дуучин бүсгүйтэй нэр холбогдоод удалгүй анхны эхнэр, хоёр хүүхдээ төрхөмд нь буцаасан нэгэн гэдгийг ярих хүмүүс ч цөөнгүй бий

 

PAPARATSI.MN