Энэ сарын 10-нд баруун дөрвөн замын урд зогсоолд тoyota prius авто машин шатсан хэрэг гарсан билээ. Улмаар жолооч Н.Атарцэцэг фэйсбүүкийн приус эзэмшигчдийн нэгдсэн хуудаст энэ талаараа бичсэнээр хоёр сая гаруй төгрөгийн хандив цуглуулж чадсан юм.Тэгвэл Миг даатгалын компани гэрээнд заасан үүргээ биелүүлж, Н.Атарцэцэгт нөхөн төлбөрийг бүрэн олгожээ. Тодруулбал залуу гэр бүл болох О.Номин-Эрдэнэ, Н.Атарцэцэг нар нь Хаан банкны лизингээр дээрх 2004 онд үйлдвэрлэсэн Toyota Prius маркийн автомашиныг худалдан авахдаа МИГ Даатгал ХХК-д Авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэсэн байжээ. Гэтэл машинаа худалдаж аваад удаагүй байхад нь дээрх харамсалтай тохиолдол болж машин шатсан байна. Ингээд МИГ Даатгал ХХК гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн өргөдөл, материалыг даатгуулагчаас хүлээн авч, хянаад даатгалтай байсан машиныг машинаар нь нөхөн төлөх шийдвэр гаргаж, 2006 оны тoyota prius маркийн машин гэрээний дагуу нөхөн олгосон байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа