Боловсрол суваг” телевизээр ням гариг бүрийн үдэш цацагдаж буй “Яг түүн шиг-2” шоуны IX дугаарын ялагч өчигдөр тодорлоо. Шоу эхэлсэн цагаас хойш хүчтэй оролцогчийн нэг байсан ”Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар өөрийгөө эрс өөрчилж чадсан. Тэрбээр “Rammstein”хамтлагийн “Du Hast” дууг дуулж, рок хэмнэлээр бишрүүлээд авсан билээ. Шүүгч болон бусад өрсөлдөгч нараа алмайруулсан түүний хувьд яалт ч үгүй энэ үдшийн ялагч болсон юм. Дугаар бүрийг ялагч болсон оролцогч тодорхой хэмжээний мөнгөн шагнал авдаг.
Тэгвэл IX дугаарын шилдэг нь байсан Г.Мэнд-Амар таван сая төгрөгийн эзэн болжээ. Тэрбээр шүүгч тус бүрээс боломжит 12 оноог авсан төдийгүй өрсөлдөгч нараасаа гурван оноог өөрийн болгосон. Тэгвэл дуучин залуу шагналын мөнгөөрөө Нялхсын сувилалд памперс авч өгөхөөс гадна, мөн нэг сая төгрөгийг Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг өгч, хүмүүнлэгийн үйлст нэгдэж байгаагаа хэлсэн юм. Мөн дугаарын бүрийн хамгийн хүчтэй оролцогч, энэ удаа аман хүзүүнд орсон Т.Бархүү түүнтэй хамтран хүмүүнлэгийн үйлсэд нэгдэнэ гэдгээ амалсан юм.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй