Яг түүн шиг” 2 шоу дэлгэцнээ гараад найман дугаарыг ардаа үдээд байгаа билээ. Тэгвэл финалын үзүүлбэр өчигдөр үзэгчдийн хүртээл болж, ялагчаар Г.Мэнд-Амар тодорч, удаах байранд Т.Бархүү орсон юм. Харин үзэгчдийн мессэж асуулгын саналаар шоуг А.Хишигдалай, Б.Ариунцэцэг орхилоо. Хасагдсан хоёр оролцогч шоунаас их зүйл сурч мэдсэнээ онцлон хэлсэн юм. А.Хишигдалай “Миний яагаад ч өөрчлөгддөггүй хоолойг уучлаарай. Намайг дэмжиж байсан хүмүүст маш их баярлалаа. Шоунаас их зүйлийг сурч мэдлээ. Бүх зүйл ингээд дуусахгүй. Тун удахгүй шинэлэг уран бүтээлтэйгээр үзэгчидтэйгээ уулзана” хэмээв.
Харин Б.Ариунцэцэг “Намайг тоож энэ шоунд оролцуулсанд баярлалаа. Шоу эхэлснээс хойш завгүй байсан. Охиноо ч бараг мартах шахлаа. Гэхдээ одоо охиндоо гаргах цаг завтай боллоо” гэв. Үлдсэн оролцогч нар хоёр уран бүтээлчийн цаашдын ажилд амжилт хүслээ.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ