“General Motors” корпорацийн эздийг АНУ-д батлагдсан экологийн хэм хэмжээг зориудаар зөрчсөн гэж буруутган Мичиган муж улсын Детройт хотын тойргийн шүүхэд холбогдох нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхийн цахим санд байгаа баримтуудыг үзвэл, тус корпорацийн дизель хөдөлгүүртэй автомашинуудын хөдөлгүүрийн хаягдал хийнд агуулагдах хорт бодисын хэмжээг тогтоосон хэмжээнд байлгахын тулд хорт бодисын агууламжийг бууруулан харуулдаг программ хангамж суурилуулсан гэж “General Motors”-ыг буруутгаж байгаа аж.
Сүүлийн үед ийм зөрчлийг Германы "Volkswagen концерн" гаргасан нь илэрснээр дуулианы бай болсон билээ. Тус концерн Америкийн эрх баригчдын гаргасан нэхэмжлэлийг барагдуулахын тулд 20 тэрбум доллар төлөхөөр болжээ.
“General Motors”-ын эсрэг хамтарсан нэхэмжлэлийг Вашингтон муж улсын Сиэтл хотод байрладаг “Hagens Berman” хуулийн компани автомашин эзэмшигчдийн өмнөөс гаргасан байна. Хуульчдын үзэж байгаагаар, дээр дурдсан программ хангамжийг 2011-2016 оны Chevrolet Silverado болон GMC Sierra загварын 705 000 пикап машинд суурилуулсан бололтой. Нэхэмжлэгчид GM-оос тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгохыг шаардаж байгаа аж.
“General Motors” компанийн албан ёсны төлөөлөгч дээрх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаагаа мэдэгдээд шүүх дээр өөрийгөө хамгаална гэжээ. Дуулиан шуугиантай холбоотойгоор АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр “General Motors” компанийн хувьцааны ханш 32,52 доллар болтлоо буужээ.
Энэ долоо хоногт АНУ-д дээрх төрлийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр “Fiat Chrysler” концерныг мөн буруутгасан байна. Энэ удаад шүүхийн нэхэмжлэлийг АНУ-ын Хууль зүйн яам гаргажээ. “Reuters” агентлагийн мэдээлснээр, хөдөлгүүрийн хорт хийн бодит хэмжээг багасган харуулдаг программ хангамжийг 2014 оноос эхлэн АНУ-д борлуулсан “Fiat Chrysler”-ын 100 000 орчим машинд суурилуулсан байсан аж.
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Онцгой байдлын алба хаагчид 19 иргэний амь насыг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа