Эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөөд байсан. Ингэснээр төсөв хэмнэнэ гэж үзсэн. Гэвч гишүүд Ард нийтийн санал асуулгыг хойшлуулах саналд нэгдсэн байна. УИХ-ын гишүүн Г.Занданшатарын хэлснээр “Ард нийтийн санал асуулгыг илүү төгөлдөржүүлэхийн тулд ирэх зургадугаар сарын 5-наас наймдугаар сарын 1-нийг хүртэл ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болж байгаа” гэв. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэж есдүгээр сард УИХ-д өргөн барих юм байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр УИХ-ын даргад төслөө өргөн барьсан билээ.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй