УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрээр “Facebook” хуудсаар тарсан мэдээлэл худал болохыг гишүүн албан ёсоор мэдээлсэн. Сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор зориудаар худал мэдээлэл тараах, олон нийтийг сандралд оруулах оролдлогууд газар авч байгааг тэрээр анхааруулан, энэ асуудлаар ТЕГ-т хандсан гэдгээ мэдээлээд байгаа. Тэгвэл үүнээс хоёр долоо хоногийн өмнө Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэр бүхий хаягаас мөн ижил агуулгатай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг прокурорт шилжүүлэхэд бэлэн болоод байгаа юм.
Сэжигтний зориудаар тараасан мэдээлэл нь Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэх агуулгатай байсан учраас Сангийн яам болон Монголбанк яаралтай арга хэмжээ авч, тус мэдээлэл нь үндэслэлгүй болохыг мэдээлж байсан. Харин холбогдох хүчний байгууллага сэжигтэн нь 34 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Н болохыг шуурхай тогтоож, 24 цагийн дотор илрүүлээд байсан юм. Тэрээр компьютерийн тусгай програм ашиглан ул мөрөө нуухыг оролдсон аж. Харин дотоод эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, мөрдөн шалгалтын дүнд түүнд дор хаяж 3 зүйл ангиар хариуцлага тооцож магадгүй байгаа бөгөөд 5-15 жилийн хорих ял шийтгүүлж магадгүй байгаа юм.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа