ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэх Захирлуудын зөвлөлийн хурал урьд шөнө болж, манай улсыг “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамруулах шийдвэрийг АНУ, Япон, Хятад, Англи, Орос, Франц, Герман зэрэг орны 24 захирал санал нэгтэйгээр баталжээ.
Энэ талаар өнөөдөр Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газар хамтран дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.
ОУВС-д Монгол Улс хамрагдсанаар 440 сая ам.долларын санхүүжилт буюу нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо.
ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх "Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр" нь манай улсад гурван жилийн хугацаанд хэрэгжих юм.
Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах ажээ.
www.breakingnews.mn
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ