АМИ: Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам юм уу

Admin
Өчигдөр 13 цаг 01 минут

"Яг түүн шиг" шоу "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Сүүлийн дугаарын ялагчаар Б.Ариунцэцэг тодорсон. Тэрээр Хар сарнай хамтлагийн дуучин Амрааг дуурайсан билээ. Тэгвэл тус дугаар цахим ертөнцөд ихээхэн шуугиан тариад байгаа бөгөөд тэмцээн шударга бус боллоо хэмээн одоо болтол шууүгиж байна. Төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаа ч мөн адил шударга бус болсныг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрбээр "Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам юм уу гэдэг шиг сонгодог урлагийн хүн түрүүлж болдоггүй наадам юм шиг байна. 3 оноо өгөх мөчид халуун сэтгэл рүү минь цэв хүйтэн ус цацах мэт мэдрэмж төрж суусныг би та бүгдээсээ нуухгүй ээ. Шударга зүйл гэж хаана байдаг юм бэ? гэх асуулт хамгийн түрүүнд надад орж ирсэн. Би уул нь эхнээсээ шударга байсан!.шоу бол шоу, өрсөлдөөн бол өрсөлдөөн л юм байна даа. Энэ дугаарын дараа би нулимсаа нуухгүй ээ" гэжээ.