Хүн бүрийн аялах дуртай дууны нэг болох “Сүүн далай ээж” хэмээх уран бүтээлийг нэгэн хэвлүүхэн охин эвлэгхэн дуулж, түүнийгээ дүрсжүүлсэн нь олны таашаалд нийцэж одоо хүн бүр андахгүй болоод байгаа билээ. Энэ бол Б.Аззаяа. тэрээр дөрвөн настайгаасаа дуулж эхэлсэн бөгөөд “The Mongolian Live Sessions” ковер дууны уралдаанд оролцож шилдэгт шалгарч байсан юм. Тэгвэл түүний дараагийн уран бүтээл ар араасаа төрсөөр байна. МУГЖ Ч.Амаржаргал “Төрсөн өдрийн дуу”-гаа бэлэглэж байсан бол МУСТА Л.Солонго-той хамтран “Миний ээж улаанбаатарт байна” дууг ч дуулаад амжсан билээ. Харин тун удахгүй буюу 05-р сарын 27нд болох “Сүүн далай ээж” тоглолтынхоо өмнө Б.Аззаяа хоёр ч уран бүтээлдээ клип хийн үзэгчиддээ бэлэг барьж байна. Тэрээр “Амьдрал чамд хайртай гэсэн” мөн шинэхэн бяцхан дуучин Э.Сэр-од-ыг дэмжин та бидний сайн мэдэх “Ээжийн бүүвэйн дуу” дууг хамтран дуулж дүрсжүүлжээ. Инэгээд шинэхэн уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Дашрамд дурдхад та бүхнийг 05-р сарын 27нд АСА цирк-д 13:00, 18:00 цагуудаас болох түний анхны бие даасан “Сүүн далай ээж” тоглолтонд урьж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна