Зам тээврийн хөгжлийн яамнаас автомашины улсын дугаарын үсгийг латин болгон солих гэж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл үүний талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд Яагаад энэ улсын дугаарыг өөрчлөх гээд байна гэхээр аялал зугаалгаар, албан ажлаар хувийн машинтайгаа явж байгаа иргэдэд гадны улс орнуудын хил гаалиар нэвтрэхэд “Б, Ө, Ш” гэх мэт монголчууд л ойлгох үсгүүд их хүндрэл учруулдаг. Нөгөөтэйгүүр, Монгол улс одоо есөн улстай Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээртэй. Хоёр хөршөөс эхлээд Европ, Украин, Беларусь, Турк гэх мэт Засгийн газар хооронд хэлэлцээртэй орнууд хооронд их биш ч багаар тээвэрлэлт явж байгаа. Одоо дахиад бид Европын таван улстай Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр байгуулах гэж байна. Тухайлбал, би маргааш /05.23/ Турк улс руу явж Монгол, Туркийн Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээрийн ээлжит уулзалтад оролцохоор болоод байна. Харин Зам тээврийн хөгжлийн сайд тавдугаар сарын 29-нөөс зургадугаар сарын 2-ны өдрүүдэд Германд болох тээврийн сайд нарын форумд оролцож, Польш, Чех, Германы сайд нартай уулзана. Ингэснээр бид тус улсуудын Засгийн газартай авто тээврийн хэлэлцээр байгуулъя гээд санал солилцох юм. Мөн Италиас бидэнтэй Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулъя гэдэг санал ирүүлсэн. Энэ мэтээр хэлэлцээр өргөжих тусам Монголчууд гадны орнуудаар явах боломжууд өргөн хүрээтэй болж байна. Гэтэл боломжууд нээгдээд байхад зөвхөн энэ улсын дугаарын асуудлаас болж хил гааль дээр саатаад байж болохгүй шүү дээ хэмээжээ. Мөн дугаарын өөрчлөлт нь иргэдэд ямар ч дарамт болохгүй гэнэ. Учир нь дугаар солигдвол нэгдүгээрт, шинээр бүртгэгдэж байгаа машинд олгоно. Хоёрдугаарт, иргэд өөрсдөө хүсвэл солиулж болно хэмээсэн юм. Машины улсын дугаарт өөрчлөлт оруулах асуудал ирэх он гэхэд хэрэгжиж эхлэнэ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа