Урнаа Канны кино наадамд баяраа тэмдэглэж явна


“Cinema Awards” кино наадмаас МУГЖ У.Уранчимэгийн зохиол болох “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино хоёр номинацийн эзнээр тодорсон юм. Тэгвэл МУГЖ У.Уранчимэг шилдэг туслах эмэгтэй дүрийн эзнээр тодорсон. Харин шилдэг зураглаач тус киноны зураглаачаар ажилласан Д.Ангараг тодорсон. Гэсэн хэдий ч жүжигчин бүсгүй маань шагналаа өөрөө гарч ирж аваагүй. Учир нь жүжигчин бүсгүй Канны кино наадамд оролцохоор явсан гэнэ. МУГЖ У.Уранчимэг өөрийн цахим хуудсандаа:Энэ цом минийх гэнэ… Баярлалаа Cinema Awards 2017 Бүх уран бүтээлчиддээ амжилт хүсье гэж сэтгэгдлээ илэрхийлжээ. Канны кино наадамд манай улсаас олон уран бүтээлчид оролцож байгаа бөгөөд Нийслэлийн Соёл Урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн оролцож байгаа юм. Тэрээр өөрийн цахим хуудсандаа:Монголд зохион байгуулагдсан Cinema Awards -ийн Шилдэг туслах эмэгтэй жүжигчин-ээр шалгарсан У.Уранчимэг эгчдээ баяр хүргэе! Бид Cannes наадам дээр шагналыг нь тэмдэглэж байна гэж бичжээ.

 

PAPARATSI.MN