“Улаанбаатар марафон 2017”-д 87 настай буурай оролцжээ


Өнгөрсөн бямба гаригт нийслэл хотноо “Улаанбаатар Марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдсан билээ. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой тус марафонд хотын удирдлагууд иргэдээ уриалан, хамт гүйснээс гадна тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид тэргүүтэй нийт 33 мянга гаруй иргэн оролцсоноороо онцлог болсон юм. “Улаанбаатар марафон 2017” гүйлтийн тэмцээний хамгийн өндөр настай оролцогч Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул, Засагт хааны хөх харчуулын охин В.Дорж хэмээх буурай байжээ. Тэрбээр эдүгээ 87 настай юм байна.