Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил гэж хүн Монгол Улсын гадаад бодлого, улс орны тусгаар тогтнолын асуудлыг хэрхэн ойлгодог нь их сонин. Ер нь түүнийг энэ салбарын сайдаар ирснээс хойш гадаад бодлого, тэр дундаа Хятадтай харилцах харилцаанд анхаарал татсан зүйлүүд цөөнгүй гарч буй. Вагон вагон дүүрэн хужаа нар Монголд буулаа гэх асуудал, хятадууд монгол руу чөлөөтэй зорчих тухай асуудал, Далай ламыг дахин Монголд урихгүй гэсэн буулт гэхчлэн. Тэгвэл Ц.Мөнх-Оргил сайд давхар иргэншлийн асуудлаар ч бас л сонирхолтой зүйлийг хэвлэлд яриад байна. Тэрбээр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “Давхар иргэншил хэрэгжсэнээр Хятадууд болон бусад гадныхан олноороо Монголын иргэншлийг авна гэх аюул байна гэж хүмүүс болгоомжилдог. Энэ чинь ийм санаа зовох зүйл биш шүү дээ. Одоо чинь тухайн улсын иргэн гээд хар шар цагаан гээд ямар ч хүн чөлөөтэй байж болдог, тэр нь бас ямар ч улсын давхар иргэншилтэй байж болдог болсон. энэ нь огт гайхах зүйл биш болчихоод байна.” хэмээн ярьжээ. Ер нь гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил шиг ийм даяарчлагдсан нөхрийг ажиллуулаад байх нь хэр зөв юм бол доо. Анхаарахгүй бол горьгүй нөхөр юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна