Төрүүлсэн ээжийгээ тагтан дээр хөөж гаргаад “үхэхгүй юу хийгээд байгаа юм” хэмээн орилж, ээжийгээ хувцас хатаагч хавчаараар цохиж буй эмэгтэйн бичлэг өчигдөр сошиал сувгаар тарж, олон хүний сэтгэлийг үймүүлэв.
Бичлэгийг үзсэн хүмүүс сошиал сүлжээ, фэйсбүүкээрээ дамжуулан тухайн эмэгтэйг холбогдох газрууд нь шалгаж, эмээг хамгаалах хэрэгтэй байна хэмээн сэтгэгдэлээ үлдээж байв. Тиймээс Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. Улмаар өчигдөр дуудлагаар очиж ээждээ агсам тавьсан согтуу эмэгтэйг саатуулсан байна.
Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 41 дүгээр байранд гарсан бөгөөд цагдаа нар өчигдөр 23.10 цагт очиход агсам тавьсан эмэгтэй гэртээ байгаагүй, зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж ийнхүү саатуулжээ.
Эмээгийн хувьд гэртээ байгаа бөгөөд бусад хүүхдүүдийг нь дууджээ. Энэ айлтай ойр байдаг хөршүүдийнх нь хэлж буйгаар саатуулагдсан эмэгтэй дээрх мэт үйлдлийг байнга гаргадаг байсан аж.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ