МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Бага чуулганаас өмнө тус намын Гүйцэтгэх товчоо хуралдаж, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Шаравдорж, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, МАХН-ын гишүүн Д.Энхжаргал нарын нэрийг дэвшүүлэх шийдэлд хүрээд байсан. Эдгээр дөрвөн хүний нэрийг Бага чуулганаар хэлэлцэж, нууц санал хураалт явуулсан байна. Санал хураалтаар С.Ганбаатар нэр дэвшихээр боллоо. СЕХ-ноос МАХН-ын дарга Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн сонгуульд гурван үндсэн шалтгаанаар нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэж үзсэн.
Сонгуулийн тухайн хуулийн 28.1-д намаас нэр дэвшигч нас нөгчсөн, эсхүл шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам нь өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 30 хоногийн өмнө ирүүлж болно хэмээн заасан байдаг. Энэ дагуу МАХН-аас нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнөөдөр хүргүүлэх боломжтой бөгөөд хуулийн хугацаа нь энэ өдрөөр дуусгавар болох юм. Гэтэл С.Ганбаатар МАХН-ын төлөөлөн 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрээр “МАХН-ын бага чуулганаар олохний саналаар Босоо гэддэг С.Ганбаатарыг дэмжсэн гэдгийг дууллаа. Өчигдөр оройг хүртэл С.Ганбаатар руу залгаад МАХН-аас нэр дэвшээсэй гэж хүсэж байсан. Нам дээр ирээд нэг цаг 30 минутад сэтгэлийн хөөрлөөр нэр дэвшье гэж хэлсэн хүнийг дэмжих тухай ойлголт байхгүй. Намын харьяаллын хувьд МАХН, дор хаяж нам бус гэдгээ баталгаажуулсан хүн байх ёстой гэж ойлгож байгаа.
Боловсролын талаас харвал гавьяат хуульч, доктор профессор С.Нарангэрэл гэдэг хүний нэрийг оруулж ирж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гээд дурьдвал нэлээд туршлагатай улстөрч. Гэтэл дээд боловсролтой эсэх гадаадад сурч байсан эсэхээ худлаа тавьж байсан гээд хэвлэлээр бичигдэж байсан ийм хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нь буруу гэж бодож байгаа. Хуульзүйн хувьд ч боломжгүй, үндсэн хуулийн хувьд ч боломжгүй гэж харж байна. Би УИХ-д сууж байгаа намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байна. Намайг улстөрийн хөдөлгөөн хийх нөхцөл байдалд битгий хүргээсэй. Хатуухан хэлэхэд намаасаа гарах нөхцөл байдал руу МАХН-ын удирдлагууд битгий түлхээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
PAPARATSI.MN
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа