АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байсан Хиллари Клинтон сонгуулийн кампанит ажлынхаа үеэр дэвшүүлэн тавьж байсан санаачилгуудаа хэрэгжүүлэх зорилгоор улс төрийн шинэ байгууллага байгуулах тухайгаа зарлажээ. Энэ тухай мэдэгдлийг Х.Клинтон тwitter дэх хуудсандаа нийтэлжээ. Шинэ байгууллага нь “Onward Together” /хамтдаа урагшаа/ гэсэн нэртэй аж.
“Хүмүүсийн урам зоригийг сэргээж, тэд улс төрийн үйл явцад оролцож, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулж, сонгуульд өөрсдийнхөө нэрийг дэвшүүлдэг болгохын тулд бид "Onward Together"-гийн үйл ажиллагааг эхлүүлж байна” гэж Х.Клинтон бичжээ. “Onward Together”-ийн албан ёсны сайт дээр бичсэнийг үзвэл, тус байгууллагын зорилт нь Ерөнхийлөгчийн сонгуульд 66 сая хүний дэмжлэгийг авсан Х.Клинтоны санал санаачилгуудыг хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм. Х.Клинтоны сонгуулийн компанит ажил “Stronger Together” уриа лоозонгийн дор явагдсан билээ. “Fox News” телевизийн үзэж байгаагаар, Х.Клинтон улс төрийн шинэ байгууллага байгуулж байгаа явдал нь “Х.Клинтон албан ёсоор улс төрдөө эргэн ирж байгаа” гэсэн үг юм. 2016 оны сонгуульд Х.Клинтон 65,8 сая сонгогчийн санал авсан бол Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп 62,9 сая сонгогчийн санал авчээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль шууд бусаар явагддаг ба 11 дүгээр сарын 8-ны санал хураалтын өдөр иргэд сонгогчид нь төлөөлөн сонгогчдын коллегийн гишүүдийг сонгосон юм. Үүний дүнд ялалт Д.Трампт ирсэн ба тэрбээр төлөөлөн сонгогчдын 304 саналыг авсан бол Х.Клинтон 227-г авчээ.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа