Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын мэдээгээр 1990-2013 оны хооронд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нийт 6245 компани манай улсад үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл бүртгэгджээ. Мөн энэ хугацаанд 3.7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн аж. Харин 2013 онд Монгол улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн ихэнхийг нь БНХАУ-ын иргэд эзэлж байна.
Тухайлбал БНХАУ-ын 266364, ОХУ-ын 76728, БНСУ-ын 46498, АНУ-ын 16034 иргэн манай улсын хилээр орж ирсэн гэнэ. Үүний зэрэгцээ 2014 оны эхний хагас жилийн байдлаар манай улсын хилээр нийт 958.689 гадаадын иргэн нэвтэрсэнээс 116.437 нь БНХАУ-ын иргэн байна. Тухайн үед 26 мянган Хятад иргэн 30-аас дээш хоногийн визтэйгээр орж сууж байснаас 396 нь төрийн байгууллагын урилгаар болон Засгийн газар хоорондын байгууллагад, 19078 нь хөдөлмөр эрхлэх, 13 нь ТББ, олон улсын хүмүүнлэгийн байгууллагад, 342 нь суралцах, мэргэжил дээшлүүлэх, дадлага, эрдэм шинжилгээ, 2014 нь хөрөнгө оруулах, 1189 нь цагаачлах, 3509 нь бусад шугамаар манай улсад ажилласан гэсэн тоо гарчээ. Сүүлийн жилүүдэд Хятад иргэдтэй холбоотой сөрөг асуудал байнга гардаг. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байна хэмээн сошиал ертөнцөөр хүмүүс өөрсдийн байр суурийг илэрхийлдэг. Гэхдээ яг тодорхой баримтгүй, зөвхөн өөрсдийн үзэл бодлыг бусдад хэлэх хэлбэрээр байдаг учир үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байгааг нь хуулийн байгууллага тогтоогүй аж.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа