Спортын төв ордны дэргэдэх аркад 30 настай иргэн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт мягмар гариг /2017.05.09/-ийн шөнийн 01:00 цагийн орчимд ТҮЦ ачиж байсан иргэн хавчуулагдаж нас барсан гэсэн дуудлагыг Замын цагдаагийн албанд өгсөн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ТҮЦ-ийг эзэн нь биш зэргэлдээ үйлчилгээ эрхэлдэг зоогийн газрын эзэн дур мэдэн ачуулсан гэнэ. Талийгч ачсан ТҮЦ-ний дээр сууж явснаас хавчуулагдсан бололтой. Шөнийн цагаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиагүйн улмаас нэгэн сайхан залуу амиа алдсан байна. Осол гарах үед анхаарал болгоомжгүй ажилласнаас үүдэн хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан талаар албаныхан хэлж байгаа юм.
Уг хэргийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа