Ц.Даваасүрэн: Х.Нямбаатараа ах нь 10 жил төрд ажиллачихаад УИХ-д орсон юм шүү, бусдын гар, хөл битгий бол


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  үргэлжилж байна. Хуралдааны хэлэлцэх асуудалд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хууль яагаад дараалал дайран орж ирснийг гишүүд асуув.

 

Л.Болд: УИХ-д анх сонгогдоод сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа

 

УИХ-ын Л.Болд: Энэ хуулийг яагаад яаран оруулах болов. Өчигдөр шөнө 10 цагийн үед Байнгын хороотой гэсэн зар ирсэн. Х.Нямбаатар өргөн барьсан хууль хэлэлцэнэ гэсэн. Гэтэл өнөөдөр хэлэлцэх асуудлын дараалал дайраад орж ирж байна. Ямар гал түймрийн нөхцөл байдал үүсэв. Ер нь Х.Нямбаатар УИХ-ын хамгийн эрх мэдэлтэй гишүүн болж. Хууль эрхзүйн бүх хуулийг ганцаарчлан толгойгоор мэдэж байна. АН-ын бүлэг зөвхөн Х.Нямбаатартай хэлэлцээр хийж байна. УИХ-д анх сонгогдоод ийм хэмжээнд сансарт ниссэн гишүүнийг анх удаа харлаа. Үүнд баяр хүргэх нь зөв байх. Гэхдээ үүний цаана яарвал даарна гэж үг бий. Хүний эрхийн хуулиудын ухралтуудын гол эзэн нь Х.Нямбаатар гишүүн болж байгаа шүү.

 

 

Ц.Даваасүрэн: Х.Нямбаатараа бусдын гар хөл битгий бол

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:  Х.Нямбаатараа ядаж бүтэн жил УИХ-д суучихаад том, том хууль руу гар дүр. Ах нь төрийн байгууллагад 10 гаруй ажиллаад мэргэшсэн хүн болчихоод УИХ-д орж ирсэн. Бусдын гар хөл битгий бол. Эрүүгийн хуульд ийм юм болоод байгаа болохоор Ц.Нямдорж гишүүн оролцохгүй байгаа шүү дээ. Нэг л их ухаантай хүн орж ирчихээд юм юм руу саваад байх юм. Юуг нь ч ойлгохгүй, юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна шүү дээ. Засгийн газар өөрсдөө хуулиа санаачлаад оруулаад ирнэ биз. Өнөөгийн парламентийн тал нь шахуу өмнөх парламентад байсан. Тэгэхэр бид би муу юм хийж гэж кноп дарах  болж байна уу. Хуулийн тогтвортой байдал гэж нэг юм бий. Анхааралтай бай. Юм мэдэхгүй хүн мэддэггүйээ мэдэггүй юм” гэв.

 

 

Эх сурвалж: 24tsag.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна