Ерөнхийлөгчийн төлөө зүтгэж буй “Загалмайлсан эцгүүд” гэжээ


Нийтлэлч Д.Жаргалсайхан “Мөнгөний ЕРӨНХИЙЛӨГЧ айсуй” нийтлэлдээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн гурван хүний тухай уламжлалт болон нийгмийн мэдээллийн хэрэгслээс юуг мэдэж авсны заримаас хураангуйлан буулгасан байна. Нэр дэвшигчдийн талаар Д.Жаргалсайхан хэрхэн хураангуйлсныг сонирхуулъя.


Түүний тодорхойлолтыг үнэнд ойрхон эсэхийг хэрхэн дүгнэх нь уншигч таны хэрэг.



женко

 

Х.Баттулга: дунд боловсролтой, ганзагын наймаагаар эхэлж мөнгө хийсэн, Солонгосын Номуранг компаниас олон арван сая доллар аваад буцааж өгөөгүй, 17 чингэлэг спиртийг нууцаар, татваргүй оруулснаас шоронд ороод гарсан, Их хувьчлалаар Баянгол зочид буудал, “Талх Чихэр”-ийн комбинат, Мах комбинатыг ямар нэг аргаар авч дөнгөсөн, Интербанк, Капитрон банкны эзэн, маш их хөрөнгөтөй хүн.

 

Хамгийн дуртай киноны дүр нь Загалмайлсан Эцгийн Дон Корлеони, анхны компаниа түүн шиг Женко гэж нэрлэсэн. Бөх, бас хүн зодсон гэх мэдээлэл гарч байсан. УИХ, Засгийн газрын гишүүнээр удаа дараа сонгогдож байсан. Бондын мөнгөнөөс 280 сая доллар авч төмөр зам барихад зарцуулсан гэдэг хэдий ч, дутуу барьсан шороон далангаас өөр юм үлдээгүй. Төмөр замыг зөвхөн өргөн царигаар барихыг номлогч. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ тухай нь асууж, шаардаж байгаа дүрс бичлэг олон нийтэд хүрсэн.

 


0b7355889c73a2e7af8f8c6eff2b827e

 

М.Энхболд: МУИС-ыг төгссөн. 1999-2005 онд Улаанбаатар хотын дарга, улмаар Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан, одоо УИХ даргын албыг хашдаг. Хотын дарга байхдаа Улаанбаатар сангаар дамжуулан нийтийн эзэмшлийн газрыг зувчуулж, газрын авлигын сүлжээг эхлүүлж, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барих болсоноос өнөөдөр жолооч нар түгжрээд, машиндаа өнждөг болсон.

 

Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал зэрэг байгууллагуудыг өөрийн хүмүүстээ хувааж өгсөн. Хурдны морь уяач, намын санхүүжилт нь нийтэд байтугай, гишүүддээ ч нууц, төрийн өндөр албан тушаалын суудлуудыг 62 тэрбум төгрөгөөр борлуулах тухай ярианы бичлэг нь алдагдсан, зохиомол хэрэг гэж үгүйсгэдэг.

 


0aca9e4add6926692ef8392aba0e5831

 

Н.Энхбаяр: УИХ-ийн гишүүн, дарга, Засгийн газрын сайд, Ерөнхий сайд, Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Москвад утга зохиолын дээд сургууль төгссөн, Английн Лидсийн их сургуульд нэг жил сурсан. МАХН 2011 онд нэрээ МАН болгомогц, хуучин нэрийг нь авч үлдсэн, цөөн гишүүдийн дарга. 2012 онд төрийн тэргүүний албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүхээс 2 жил 6 сарын ял түүнд оноосон боловч тодорхой хэсгийг эмнэлэгт өнгөрүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2013 оны 8 сарын 1-ний зарлигаар өршөөл үзүүлэн, ялаас чөлөөлжээ. Хахуулийн хэрэгт сэжигтнээр татаад байгаа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа ба туслах нарыг нь одоог хүртэл Интерполоор эрэн сурвалжилж байна. МАХН-ын санхүүгийн тайлан нь нийтэд ил тод биш.

 

Гурван нэр дэвшигчийг иргэд мафийн, газрын, авлигын “загалмайлсан эцгүүд” гэж ялган нэг хэсэг нь үл итгэж, айдастай байгаа бол, нөгөө хэсэг нь дэмжиж, эрс тэс ялгаатай үзэл бодол илэрхийлсээр байна.

 

Politik.mn logo


Сүүлд нэмэгдсэн мэдээ
1 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

4 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

4 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

4 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

4 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

5 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

6 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна