“Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээнээс “Мөнгөн эрдэнэ” өргөмжлөл хүртсэн мисс Б.Ганболор тухайн үед шагналаа голж “Тэмцээний зохион байгуулагчид хуйвалдаан үүсгэж, тэргүүн миссийн титмийг өөр хүнд гардууллаа” хэмээн хэвлэлийнхэнд гомдолтойгоор ярьж байсан нэгэн. Гадаадад багагүй хугацаанд суралцаж байгаад ирсэн мисс бүсгүй эх орондоо ирээд удалгүй гэр бүлийн амьдрал зохиож, үрийн зулай үнэрлэсэн байдаг.
Гэвч анхны амьдрал нь бүтэл муутайхан үргэлжилж, арга буюу тэрбээр хүүхдээ өөр дээрээ авч чинээлэг экс нөхрөө чимээгүйхэн “үдсэн” гэдэг. Үүнээс хойш телевизийн нэвтрүүлэг хөтлөх болсон мисс бүсгүй нэлээд хэдэн эртэй нэр холбогдож явсан ч, эцэст нь “Үнэн үү” ток шоуны хөтлөгч Р.Нямбаярыг ээлжит амрагаараа сонгожээ. Царайлаг сайхан бүсгүйд унаж тусталаа дурласан хөтлөгч залуу ч эхнэр, хоёр хүүхдээ орхиод бушуухан шиг түүний гэрт нүүж очсон гэдэг юм билээ.
Хайртай залуудаа зориулан шүлэг тэрлэж, бүр хоёр ч дуугаа олонд хүргээд байгаа мисс Б.Ганболорын хардалт сүүлийн үед ихээхэн нэмэгдэж, чамгүй асуудал дэгдээгээд авсан сурагтай. Олны танил бүсгүйчүүдтэй ихээхэн ойр дотно нөхөрлөдөг хөтлөгч Нба буюу Р.Нямбаяр хэл амтайхан эхлүүлсэн энэ амьдралдаа ихэд сэтгэл хангалуун байгаагаа “зарласан” ч, мисс эхнэртээ тал алдахгүйн тулд үг, үйлдлээ хичээж явахад хүрсэн гэнэ шүү.
С.Бамбар
Эх сурвалж:FACTNEWS.MN


NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа