ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын босгон дээр ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны төлөөлөгч, 1980-аад оны хоёрдугаар хагаст Дрезденд ажиллаж байсан Лазарь Матвеевынд зочилсон талаар ТАСС мэдээлжээ. ОХУ-ын төрийн тэргүүн хуучин даргадаа 90 насны ойн баярын мэнд хүргэсэн байна. Путин Матвеевын гэрт Германд хамт ажиллаж байсан, журмын нөхөд болох эдүгээ “Транснефть" компаний захирал Николай Токарев болон "Ростех"-ийн дарга Сергей Чимизов нарын хамт очжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч даргадаа насны ойн баярын мэндийн зэрэгцээ Ялалтын баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөсөн байна. Путин Матвеевт бугуйн цаг болон 1927 онд гарч байсан "Правда" сонин бэлэглэжээ. Кремлийн албан ёсны вэб сайтад мэдээлснээр, Путин 1985-1990 онд Германы Дрезден дэх ЗХУ-ын тагнуулын нэгжид ажиллаж байгаад хурандаа цол хүртэл дэвшчээ.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
ЭХ СУРВАЛЖ: Medee.MN




Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна