Архи ууж, хүн зодсон гэх асуудалд холбогдож явсан Г.Төмөрбаатарт автобусны сэлбэг авах газар олдохоо байсан тул Тендерийн хууль зөрчин, тендертэй автобусны сэлбэгийг “Ар жанчивлан” Рашаан сувилал ХХК гэх компаниас авсан талаар бид мэдээлж байсан билээ. Төв аймгийн Эрдэнэ суманд рашаан сувилал эрхэлдэг ХХК-иас 42 сая төгрөгөөр автобусны сэлбэг авсан Автобус 1-ийн экс дарга маань Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга болоод хэдэн сарын нүүрийг үзэж буй. Гол нь хаа явсан газраа балаг тарьдаг тэрбээр тус албанд томилогдсон даруйдаа жирийн ажилчдыг халж, өөрийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд тэр ч бүү хэл амраг бүсгүйгээ хүртэл ажилд авсан тухай мэдээлэл хэвлэлийнхний чихнээс хол өнгөрсөнгүй ээ. Тэрбээр хамаатан саднаа ажилд авахын тулд төсвийн мөнгийг үргүй цацаж, ахмад ажилчдад тэтгэмж олгож явуулчихаад, өөрийнхөө хүмүүсийг ажилд авч байгаа гэнэ. Г.Төмөрбаатар дарга Завхан аймгийн уугуул голдуу ойр дотныхоо 50 гаруй хүнийг ажилд авчээ. МАН-ын сонгуулийн штаб, Сүхбаатар дүүргийн МАН-д ажиллаж байсан хүмүүсийг ч ажилд авсан гэж байна.
Мөн тэрбээр зах зээлийн ханш нь 28 орчим сая төгрөг байдаг Жокерыг 49 саяаар авч дундаас нь 28 сая төгрөг унагасан гэхчлэн их л олз арвинтай суугаа гэнэ дээ.
Ер нь Г.Төмөрбаатар гэж нөхөр өнгөрсөн жилүүдэд хэвлэлийн хуудаснаа зүсэн бүрийн мэдээлэлд нэр холбогдож бичигдэж ирсэн байдаг. Үнэхээр өөрөө элдэв асуудалгүй, хийгүй хүн бол хэвлэлийнхэн түүнийг бичээд байхгүй л дээ. Тэгэхээр нэрээ хичээж явах нь түүний хувьд зохистой болов уу.
Г.Төмөрбаатар “Автобус 1 компанид дуртай хүнээ ажилд авдаг байсныг нь хэвлэлүүд бичсээр ирсэн. Д.Отгонсүрэн гэж эмэгтэйг дотоод аудит, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Д.Отгонсүрэнгийн дүү Д.Батдуламыг өөрийн нарийн бичгийн дарга, өмнө нь өөрийх нь туслахаар ажиллаж байсан Дуламсүрэнг Хүний нөөцийн даргаар тус тус томилсон тухай нь shuum.mn сайт нийтлэсэн байдаг. Түүнтэй холбоотой бүхий л мэдээлэл холбогдох хүмүүсийн нэр устайгаа байдаг гэдгийг тодотгоё. Г.Төмөрбаатар даргын тухайд 2008 онд дүүргийн Засаг даргаар томилогдсон ч 2011 онд албан тушаалаа хүчээр шахуу өгч байсан. Г.Төмөрбаатар орон нутгийн сонгуулиар өөрийн шуналдаа автан намын эв нэгдлийг эвдэн, бодлого сөрөн нэр дэвшигчдийг сонгох Дүүргийн Намын Хорооны бага хурлыг үймүүлж, хамаатан садан, ах дүү бүхий 13 хүнийг давхцуулан нэр дэвшүүлсэн гэх асуудалд холбогдож байв. Тэрбээр 2000 оноос хойш Дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон байсан бол 2006 оноос эхлэн Сүхбаатар дүүргийн МАН-ын даргын суудал дээр багагүй хугацаанд сууж, дүүргийн Засаг ноёноос эхлээд “Автобус 1” баазын дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч хүртэл дэвшсэн юм. Сүхбаатар дүүргийн Засаг дарга байхдаа архидан согтуурч, зодооны асуудалд нэр нь холбогдож явсан байдаг.
Мөн тэрбээр Засаг дарга байхдаа хэд хэдэн хорооны даргыг хууль бусаар сонгож, иргэд үүнийг нь эсэргүүцэж Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан байдаг.
Түүний нэр холбогдсон зодооны асуудлын талаарх мэдээллийг хүргэхэд 2014-01-22-ны өдөр eagle.mn сайтад “Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар архи ууж, эмэгтэй хүн зодсон уу” гэсэн гарчигтай материал нийтлэгдсэн байдаг. Өөр бусад хэвлэлүүд ч энэ асуудлаар мэдээлж байсныг хэлэх хэрэгтэй байх. Мэдээллээс шууд ишлэн хүргэхэд, “Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга Г.Төмөрбаатар гэгч нь өрөөндөө хэд хэдэн дүүргийн МАН-ын дарга нарыг дуудаж уулзсан бөгөөд харамсалтай нь эвтэй эхэлсэн энэхүү уулзалт “эвгүй” төгссөн байна. Өөрөөр хэлбэл, Г.Төмөрбаатар нь эхлээд архиндаа халамцан өөрийн намын нэгэн үүрийн дарга Энхзаяа гэгчийг цохьсон бөгөөд Энхзаяа нь уурандаа Сүхбаатар дүүргийн намын хорооны улс төрийн ажилтан Тунгаа гэх өөр нэгэн эмэгтэйг зодож хүнд бэртээжээ.Ёстой нөгөө муу муудаа дээрэлхүү, муна гадсандаа дээрэлхүү гэдгийн л үлгэр болсон аж. Харин маргааш нь Сүхбаатар дүүргийн улс төрийн ажилтан Тунгаа гэх эмэгтэй дүүргийнхээ цагдаагийн хэлтэст гомдол гаргаж. Улмаар гомдлын дагуу асуудлыг шалгаж эхэлсэн байна. Гэтэл Г.Төмөрбаатар энэ зодоонд оролцоогүй шүү гэх яриаг түгээлгэж бас улс төрийн ажилтнуудаараа “дарга байхгүй” байсан гэх мессежийг тарааж эхэлжээ. Гэвч цэргүүд нь “дарга байсан шүү дээ”, “бүр зодооныг эхлүүлсэн”, “Энхзаяаг цохиж унагаасан” гэх мэт утгатай яриаг яг эсэргээр нь тарааж яваа сурагтай. Нэмж Г.Төмөрбаатарийн тухай ярихад тэрбээр МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгчдийг сонгоход У.Хүрэлсүхийн хүмүүсийг “Их хуралд оруулж болохгүй” гэсэн зар тарааж ташраар нь унагасан гэж яригдаж байсан нэгэн юм.” хэмээн бичсэн байдаг.
Г.Төмөрбаатар гэж хүн ийм л бараан нэр сүртэй хэрнээ байсхийгээд л нэг газрын дарга болчихоод амраг саднаа ажилд авч, төсвийн мөнгийг идэж уусан хэрэгт холбогдож байх юм. Энэ нөхрийг хуулийн байгууллагаас сайтар шалгавал зохилтой юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна