Нөхөн сэргээх арьс гоо заслын Royal De Beauty эмнэлэг байгуулагдаад аль хэдийнэ хоёр жилийг ардаа үдэж өөрсдийн гэсэн чанартай үйлчилгээ, сэтгэл ханамжийн баталгаагаараа олны итгэл даасан газар болсон. Тэгвэл тус эмнэлэг зургаа дахь салбараа Олимп хотхонд “Royal De Beauty” Nail art буюу хумсны салоноо нээлээ. Nail Art салоны нээлтэд жүжигчин Б.Гэрэлчулуун тэргүүтэй урлагийн сайхан бүсгүйчүүд, “MNTM”-ийн шилдэг оролцогчдын нэг модель Э.Оюунбилэг нарын загварын сайхан бүсгүйчүүдийн төлөөлөл ч бас хүрэлцэн ирсэн юм. Гоо сайхан гэдэг нь зөвхөн бүсгүйчүүдэд хамаатай бус гэдгийг хүрэлцэн ирсэн зочдын нэлээд хэсгийг эрчүүд эзэлж байснаас харж болно. Түүнчлэн Nail art салоны нээлтэд дуучин П.Баярцэнгэл ёодлоор бэлэг барьж, цоо шинэхэн уран бүтээлээсээ хуваалцлаа. Мөн рок попын залуухан дуэт болох дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар хүрэлцэн ирсэн зочдыг доргиогоод амжсан.
“Royal De beauty” Nail art нь маникюр, педикюр, гоо сайхны массаж бүх л төрлийн вакс болон хөмсөг уруул шивэх мөн уруулын контур гээд бүсгүйчүүдэд хэрэгтэй, шаардлагатай гоо сайхны үйлчилгээг цогцоор нь бүрдүүлж өгсөн. Зааландаа зургаа, VIP өрөөндөө гурав, маникюрын өрөөндөө хоёр, гоо сайхны өрөөндөө нэг гээд 12 хүнд зэрэг үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай гэнэ лээ шүү. Мөн бүх л үйлчилгээндээ Америк, Солонгос, Япон улсын улсдаа төдийгүй дэлхийд нийтэд танигдсан химийн бүтээгдэхүүн ороогүй чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчиддээ хүргэдэг учраас тус салон бусдаасаа онцлог юм. Мөн нээлтийн үеэр хүндэт зочдоос хоёр нь тус салоноор 300 000 төгрөгийн үйлчилгээ хийлгэх эрх хожсон бол Nail art салоны нээлтийн үеэр зочдоос эхний арван хүнд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн байна.
PAPARATSI.MN
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна