"Боловсрол" телевизээр хоёрдох жилдээ гарч байгаа "Яг түүншиг" шоуны зочин шүүгчээр оролцсон Монгол улсын Гавьяат жүжигчин НҮБ-ийн элч дуучин Төмөрийн Ариунаагийн шинэ имидж дүр төрх яахын аргагүй олны анхаарлыг татсан.
Дуучин Т.Ариунаагийн шинэ төрхийг "Энновстайл" ХХК-ний нэгж болох "Миний Хувийн Стилист"-ийн багийн хамт олон мэргэжлийн түвшинд хариуцан гүйцэтгэж ажилласан байна.
Өмнө нь дуучин Ариунаа мэргэжлийн стилистгүй байсан бол энэ удаа түүний стиль имижийг өөрчлөх чиглэлэд мэргэжлийн стилистүүдийн баг ажиллуулсан нь ийнхүү олны талархалыг хүлээжээ.
Дуучин Ариунаа: "Мэргэжлийн стилистийн чиглэлээр манайд ажиллдаг хүмүүс ховор байдаг. Энэ чиглэл одоо л Монголд хөгжиж эхэлж байна. Миний хувьд чиглэлийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг институт болох "Innovstyle” -ийн баг хамт олноор хувийн стилистын цогц үйлчилгээ үзүүлдэг баг хамт олонтой хамтран ажилласандаа баяртай байна. Мэргэжлийн дуучидад энэ чиглэлээр хөгжиж боловсрох, хувийн стилистийн хэрэгцээ маш их байгааг би энэ хамт олонтой хамтран ажиллахдаа сайн ойлгосон. Ялангуяа олны танил болсон манай урлаг соёл, улстөрийн эмэгтэйчүүдэд энэ чиглэлийн үйлчилгээ ихээхэн чухал, ажил амьдралых нь нэгээхэн хэсэг байх ёстой юм болов уу гэж бодогдлоо. Европт боловсрол эзэмшин мэргэшсэн, сургууль соёлыг нь төгссөн мэргэжлийн хувийн стилисттэй хамтарч ажилласандаа үнэхээр сэтгэл хангалуун байна" гэжээ.

Хэрвээ та өөрийн дүр төрх, хувцаслалт, гадаад байдалдаа сэтгэл ханамжгүй байдаг бол "Innovstyle” -ийн баг хамт олныг зорин очоорой.
Мэргэжлийн стилистийн баг эрхэм таны хувийн стиль, имидж, хэв маяг, дүр төрхийг тань таньд төдийгүй бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд өөрчлөн, таны амьдралд өнгө гэрэл нэмж, өөртөө итгэх итгэлийг тань өндөрт өргөх болно.
Сэмүүн

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна