“Яг түүн шиг” шоуны үндсэн шүүгчээр ажиллаж буй жүжигчин Н.Онон оролцогчдын дүр хувиргалт, жүжиглэлтийг илүүтэй анзаарч шүүдэг нэгэн. Гэвч үзэгчдийн хувьд шүүгчдийн оноотой тэр бүр санал нийлээд байдаггүй нь үнэн билээ. Зургаа дахь дугаараар жүжигчин Т.Бархүүд шүүгчид хамгийн өндөр оноог өгснөөр ялагч болсон билээ. Жүжигчин Н.Онон, Т.Бархүү нар “Х-Түц” продакшны жүжигчид гэдгийг үзэгчид сайн мэднэ.
Тиймдээ ч шүүгч Н.Онон хамтлагийнхаа жүжигчинд илүү оноо өгдөг гэх “хар” олны дунд явдаг. Хэдийгээр Т.Бархүү “хүнээс гуйж амьдрахгүй ээ би. Н.Онон шүүгч намайг “илүү” үнэлсэн зүйл үгүй” хэмээн мэдэгдсэн ч Н.Ононгийн шүүлтэнд сэтгэл дундуур яваа олон үзэгч бий гэнэ. Н.Онон дугаар бүрийн дараа үзэгчдийн санал сэтгэгдлийг цахим хуудаснаа хүлээн авдаг. Харин өчигдрийн тухайд үзэгчид Мээдээг түрүүлэх байсан хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Учир нь Т.Бархүү хоёр гуравхан онооны зөрүүгээр ялагч болж, Мээдээ "шөвгөрч" үлдсэн юм. Шүүгч Н.Ононг Мээдээд найм биш 10 оноо өгсөн бол ялагч өөр хүн байж болох байсан тухай үзэгчид ярьж байна.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа