Зохиолын дуучид нэг хэсэг хослон хайрын тухай дуулж, зарим нь хоорондоо гэрлэж, гэр бүл болдог хэв маяг дэлгэрээд байсан. Тэдний ихэнхи нь хоёр тийш болж тус тусын замаа хөөх болсноосоо хойш олигтой уран бүтээл хийж гавьдаггүй билээ. Харин тэдний шинэ маркетингийн гол бай нь сошиал одод болох бяцхан хүүхэд багачууд болоод байгаа бололтой.
Энэхүү буухиаг эхлүүлсэн хүн бол МУСТА Э.Төрмандах байв. Тэрээр олонд "Булдруу" хэмээн хочлогдсон адтай бяцхан хүү Цэндсүрэнтэй хамтран өөрийн "Аархал" дууг дуулж олны анхаарлыг татаад амжсан. Бяцхан хүүгийн "Мөдхөн чамтайгаа" дуу саяхан олны хүртээл болсон билээ. Дээрхи буухиаг үргэлжлүүлсэн дараагийн эрхэм бол дуучин Э.Чулууунчимэг байлаа. Тэрээр "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож олны хайрыг татаад байсан "Бяцхан чоно" Энжитэй хамтран "Зүгээр л инээмсэглэ" нэртэй дуугаа хамтран дуулж тоглолтынхоо маркетингийг хийгээд амжсан бөгөөд тэр нь ч амжилттай болж танхим дүүрэн үзэгчтэй болж өндөрлөв. Одоогийн байдлаар сүүл мушгиад байгаа дуучин бол МУГЖ С.Батсүх билээ. Тэрээр мөн л олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бяцхан хүү Бат-Энэрэлтэй хамтран "Хаан заяатай орчлон" хэмээх дуугаа дуулсан. Анх дуучин Батсүхийн "Орчлонг хайрлаарай" дууг дуулж сошиал ертөнцийнхний хайрыг татаж байсан бяцхан хүү Бат-Энэрэл төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд энэ сарын 20-ны өдөр хүүд зориулсан хандивын тоглолт болох юм байна
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа