МАН-ын дахин нэг санхүүгийн схем задарлаа: Сайд тэрбум, Дэд сайд 500 сая, ТНБД 800 сая төгрөгөөр үнэлжээ


Өнгөрсөн оны сонгуулийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын яриа цахим сүлжээгээр түгж, олон нийтийн анхаарлыг ихээр татсан билээ. Уг яриаг сонсоход төрийн албан хаагчдын ажлын байрны хувь заяаг ердөө гуравхан хүн нэг өрөөнд сууж уулзаад, шийдэж буйг төвөггүй ойлгож болно.

 

 

 

Тодруулбал МАН УИХ болон аймаг, дүүргийн ИТХ дээр олонхи болохдоо төрийн албыг бүхэлд нь солих төлөвлөгөөгөө бүр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гаргасан нь тодорхой болсон.

 

 

Тэдний гаргасан төлөвлөгөөг сийрүүлбэл, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, санхүүгийн эрхтэй дарга, дарга, дэд дарга гэсэн үндсэн бүтцүүдэд хувааж, эдгээр хүмүүст багаа бүрдүүлэн ажиллах эрх олгохоор тооцоолж, ийм эрхийг намын зүгээс олгохдоо тодорхой хугацаанд мөнгөн төвлөрөл үүсгэн, намдаа нууц чиглэл өгч, томилгоог нь хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ одоогийн яам, Тамгын газар, хэрэг эрхлэх газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг нэг бүрчлэн хувааж, ахлах албан тушаал бүрийг тухайлан үнэлсэн.

 

 

 

 

Өөрөөр хэлбэл, нам томилгоо хийсэн ахлах албан тушаалтантайгаа л харьцаад явна гэсэн үг. Ийм байдлаар хийгдсэн санхүүжилтийн тодорхой ялгамж бүхий схемийг боловсруулснаар ирээдүйд хичнээн төгрөг нам дээрээ төвлөрүүлж болох уу гэдгээ тооцоолсон талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй бичлэг дээр удаа дараа онцолсон байдаг. МАН-ынхны боловсруулсан эл схемийн тооцооллоор зөвхөн нийслэлээс 60 тэрбум төвлөрүүлэх тооцоотой.


 

Тэгвэл өнөөг хүртэл хэрүүлтэй байгаа энэ бичлэгийн дараагийнх өнгөрсөн амралтын өдрүүдэд задарлаа. Өөрөөр хэлбэл МАН-ын дахин нэг санхүүгийн схем алдагджээ. МАН-ын санхүү хэрхэн босч байгааг тус схем дэлгэрэнгүйгээр харуулжээ. МАН-ынхан өмнө нь задарсан бичлэгт зөвхөн даргадаа танилцуулах журмаар “товчхоноор” ярьж байсан бол харин энэ удаа дэлгэрэнгүйгээр нь гаргасан байна. Хамгийн ноцтой нь тэд ингэж санхүүжилт босгохдоо албан тушаал нэг бүрийг үнэлжээ.

 

Түүнчлэн гишүүнчлэлийн татвар, сонгуульт хураамж, томилогдох албан тушаал үүнд дотроо хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглал, төрийн өмчид хуулийн этгээд, байгууллагын хандив тусламж, хувь хүний хандив тусламж, бизнесийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай компани, хамтын ажиллагаатай намуудын дэмжлэг гээд нийт 56 тэрбум 376 сая төгрөгийн санхүүжилт босгохоор төлөвлөсөн байна. 

 

 

 

Өмнө нь задарсан бичлэгт МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар “Бид бүгдийг нь солино” гэсэн үгээр тодотгож байсан. Ийм байдлаар зөвлөлдөхдөө Монгол Улсын 190  мянга орчим төрийн албан хаагчийн цөм бүтцийг тэр чигээр нь солих асуудлыг хэн ч үгүй ярьсан. Үнэндээ тэдний энэ яриа хэлэлцээр өнөөдөр биелэлээ олж, хэдэн мянган төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн эгнээнд ороод буй.

 

 

 

 

Үүнээс болж амь насаа ч алдах хэмжээний харамсалтай явдал ар араасаа гарсан.  Төрийн нэгж албан хаагчид харьяа алба хэлтэст нь шинэ дарга нар ирж, өнөөх нь дээрээс мөнгө олох даалгавар өвөртлөж ирсэн тул багаа бүрдүүлж байж, бохир ажлаа эхлүүлэх ажлаа аль хэдийнэ эхлүүлчихээд буй.  Өнгөрсөн долоо хоногт Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр сүүлийн хоёр жил ТАЗ-д ирүүлсэн гомдол санал 2 дахин нэмэгдснийг онцолсон нь үүний тод илрэл.

 

 

 

 

Дахин шинээр задарсан санхүүгийн схемд албан тушаал нэг бүрийг тэрбум төгрөгөөс 10 сая хүртэлх төгрөгөөр үнэлжээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн Засгийн газрын сайдууд бүгд намдаа тэрбум төгрөг, Дэд сайдууд нь 500 саябүх яамны Төрийн нарийн бичгийн дарга нь 800 сая төгрөгийн татаас намдаа өгөх даалгавартай гэж хардаж болох нь. Цаашлаад бүх төрийн байгууллагуудын Дарга, Ерөнхий захирал нар 300 саяДэд дарга, Гүйцэтгэх захирал нар 100 саяЕрөнхий менежер, Газрын дарга нар 50 саяОрлогч дарга, Санхүүгийн албаны дарга нар 20 сая, Хэлтсийн дарга 15 саяахлах мэргэжилтэн 10 сая төгрөгийн татаасыг намдаа буюу МАН-д өгөх төлөвлөгөөний дагуу Төрийн албанд томилогджээ харж болохоор байна.

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг

 

https://drive.google.com/file/d/0B5ePhN4xs6sdUDlIVXgwNnhkX2c/view

https://drive.google.com/file/d/0B5ePhN4xs6sddDlraVJiX19aeEU/view

https://drive.google.com/file/d/0B5ePhN4xs6sdVGdaay1RQnRoTFU/view

24tsag.mn

Эх сурвалж : 24tsag.mn


Сүүлд нэмэгдсэн мэдээ
3 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

6 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

6 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

6 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

6 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

7 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

8 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна