Охид бүсгүйчүүдийн хамгийн хайртай эмэгтэй болох Б.Цэцэг өөрийн гэсэн нэвтрүүлэгтэй болох чин хүсэлтэй байдаг гэдгээ нэгэн ярилцлагад дурдаж байсан. Бусдад зөв хооллолт, эрүүл амьдрахын урлагийг сурталчлан таниулагчдын нэгэн төлөөлөл болсон бүсгүй энэ удаад өөрийнхөө мөрөөдлийг биелүүлжээ. Амаржсаныхаа дараа 128 кг-аас 70 кг жин хасч олонд үүнийгээ зарласанаар илүүдэл жиндээ санаа зовдог бүсгүй бүрийн загатнасан газар маажих шиг болсон гэхэд буруудахгүй. “Ээж болох бэлтгэл” хэмээх цахим хуудсаараа дамжуулан охид бүсгүйчүүдэд эрүүл хооллолтоор өөрийгөө хэрхэн эрүүлжүүлж, жин хаях тухай мэдээлэл өгч, тураах клуб хүртэл байгуулаад амжсан бүсгүй 25-р суваг телевизийн 21000 шоу нэвтрүүлгийг хоол хийдэг нэвтрүүлэг болгох шахсан. Миний хоол хийх тухай заавар зөвлөгөөг бүгдийг нь хасчихсан байна гэж гомдоллож байсан тэрээр энэ удаад зорилгодоо хүрч өөрийн эзэмшлийн нэвтрүүлэгийнхээ шинэхэн дугаарыг цацах гээд тунчиг завгүй яваа гэнэ.
PAPARATSI.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд