Голсон юм голд гэх чинь болоод байх шиг байна. Намууд өөрсдийн нэр дэвшигчээ сүр дуулиантайгаар зарлаад буй. Гэтэл МАХН өрөвдөлтэй нь аргагүй царайлаад сууж байна. Учир нь хамаг найдвараа тавиад байсан Н.Энхбаяр нь ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болсон. Тэгвэл тус нам дотор сонгуульд нэр дэвших, горилогчид нь тодоржээ. Бага чуулганд дөрвөн эрхмийн нэрийг дэвшүүлж, нууц санал хураалтаар нэг хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлнэ гэж баттай эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун нэр дэвшүүлээд байгаа бол түүнтэй Академич, Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор, ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар нар өрсөлдөх гэнэ. харин тоон дундах үсэг гэгчээр УИХ-ын асан С.Ганбаатар энэ намаас нэр дэвшихээр сэтгэл шулуудсан гэнэ.
Цаашилбал, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж, чадвал улсын хаан болно, чадахгүй бол намтартаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан гэх өгүүлбэр нэмхээр санаархаж байгаа. Тэр үүндээ машид гарамгай нэгэн. Яагаав, тээр жил Германы инженерийн бэлтгэлд сурч байснаа төгссөн гэж андуурсан, дадлага хийж байснаа ажилласан гэж туучихаад тэр нь илчлэгдэж, мань эр үнэндээ өчиж байсан цаг саяхан. Гэхдээ л хайр дурлалд нас хамаагүй гэдэг шиг улс төрч болоход боловсрол бас л хамаагүй болчихоод байна. Учир нь АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр сонгогдсон Х.Баттулгын боловсролыг үе, үеийнхэн шүүсээр өнөөг хүрсэн билээ. Ямартай ч МАХН-аас нэр дэвшигч өнөөдөр тодорхой болох юм.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа