Азийн супермодель Т.Батцэцэг 2014 онд Монгол улсаа төлөөлөн "Дэлхийн мисс"-д өрсөлдөж элэг нэгтнүүдээ баярлуулж байсан цаг саяхан. Гоо үзэсгэлэн, авьяас чадвар, билэг ухаан төгөлдөр түүнийг түрүүлэх магадлал хамгийн өндөртэй миссийн тоонд бичигдэж эхэлсэн цагаас хойш тэмцээн дуустал Монголчууд бид дээлийнх нь захыг мушгиж түүнд амжилт хүсч суусан билээ. Тэр цагаас эхлэн Монгол түмний хайртай охин болсон. Үүнээс хойш түүнийг олон эрчүүдтэй нэр холбогдож, амраглаж явдаг гэх яриа гарч эхэлсэн байдаг. Сүүлд гэхэд л нэр бүхий албан тушаалтны хүүтэй хамтдаа зугаацаж явна лээ хэмээн хүмүүс ярьж байсан ч тэрээр ямарг ч холбоогүй хэмээсэн.
Тэгвэл мисс бүсгүй тун удахгүй нээлтээ хийх "Залуу нас" кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд тус кино залуусын амьдрал дахь олон асуудлын талаар өгүүлэх аж. Тус киног зохиолч Жүрмэндоржийн Сувд бичсэн бөгөөд "Надад мөнгө л байвал амьдралын бүх асуудлыг шийдэж болно гэж бодож явсан үе байсан. Гэхдээ амьдрал надад огт өөрөөр нээгдсийм..." хэмээн киноныхоо гол санааг өгүүлсэн нь олны анхаарлыг татаад байгаа ч мэргэжлийн бус зүгээр л олны танил хүмүүс кино урлагт хүч сорьж, хүссэн нь кино хийх болсон нь хүмүүст таалагдахгүй байгаа гэнэ лээ. Хэдэн хүн таньдаг л бол од болдог болж гэх хүмүүсийг яриа ч дэлгэрээд байгаа. Ямартай ч мисс Батцэцэгийг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харах л үлдлээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна