Тус хамтлагийн залуус ёстой л “хүн чанартай” хүмүүсийн нэг. Тэд хүмүүнлэгийн, сайн сайхны, хүүхдийн зэрэг арга хэмжээнүүдэд хамгийн идэвхтэй оролцдог. Тухайлбал Гайтид болсон газар хөдлөлтийн үеэр санхүүжилт босгохоор, тус улсын хохирол амссан хүн амд зориулсан “We are the world” дууны клипээс хамтлагийн залуусыг бэлхэнээ харж болно.
Тэгвэл энэ удаад Black Eyed Peas хамтлагийн дуучин Will I Am Оксфордод болсон цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор зохион байгуулсан хуралд оролцохоор Лондон хотноо өөрийн биеэр машинаа хөлөглөн ирлээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад туслахаар 50 мянган фунт стерлинг хувиасаа хандивлаж байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Их Британи улсын нийслэл Лондон хотноо болсон “Гүнжийн Итгэл” нэртэй энэхүү арга хэмжээнд оролцохдоо Black Eyed Peas хамтлагийн продюссер Will I Am тас хар өнгийн хослолыг гялалзсан хар гуталтай сонголтоо болгожээ.
Дашрамд дурдахад тэрээр хандивласан мөнгөө бэлнээр нь өгсөн байна. Үүнийхээ дараа өөрийн твиттер хуудаснаа:
“Би “Гүнжийн Итгэл” арга хэмжээнд оролцон хандив өргөсөн нь хөгжлийн бэрхшээлтэй залуусын дуу хоолой болох гэсэн хэрэг. Тэдэнд зориулан эн тэргүүнд шаардлагатай байгаа зүйлд мөнгийг зөв зүйтэй зарцуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичсэн байжээ.
Дэндүү баян хэдий ч сэтгэл сайтай л нэгэн юм.
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав