Г.Маралмаа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Тэгвэл тэрбээр цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэмээн гомдол гаргажээ. Ингэхдээ тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхийн байранд хэргийн материалтай танилцаж байх үеэрээ цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн гэжээ.
Тодруулбал, Г.Маралмаа "Хүлээлгийн өрөөний халуун усны өрөөнд цагдаа, дэслэгч Б-д хүчиндүүлсэн" гэсэн байна. Гомдлын дагуу холбогдох албаны хүмүүс очиж камерийн бичлэг, үзлэг зэргийг хийж, гэрчүүдээс мэдүүлэг авсан байна. Мөн хүчиндсэн гэх цагдаагийн албан хаагч Б-гээс ч тайлбар мэдүүлэг авчээ. Харин Б нь "Хүчиндсэн асуудал байхгүй. Толгой өвдөөд байхаар нь өрөөндөө оруулж толгойгоо л бариулсан" хэмээн мэдүүлсэн байна.
Үүнийг хамт байсан цагдаа ч нотолж байгаа аж. Тус хэргийг Мөрдөн байцаах албаны Тусгай субьектын хэлтэст шалгаж байгаа юм байна. Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэмээн Г.Маралмаад хоёр шатны шүүхээс түүнд ял оноож, харин охины төрсөн эцэг Т.Цогтыг цагаатгасан байдаг. Гэвч ял сонссон Г.Маралмаа гомдол гаргаснаар хэргийг дахин шалгаж, Т.Цогтод 20 жил, Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноосон юм.
24TSag.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд