МАН-ын дарга М.Энхболд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх хэдэн жил дамнан яригдсан таамаг биелэлээ олж байна. Уг таамаг сүүлийн саруудад бүр ч идэвхжиж, эрх баригч нам дотор “М.Энхболдын” гэх гурван ч том суудлын эзэд хэн байх талаархи асуудал яригдах болсон. Тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж гэмээнэ, одоогийн УИХ-ын даргын суудлаас гадна МАН-ын даргын суудалд шинэ томилгоо хийгдэнэ. Үүнээс гадна УИХ-ын даргын тойрогт нөхөн сонгууль явагдах шаардлага үүсэх юм. М.Энхболд өөрийнхөө ойр тойрноос хүн дэвшүүлэхээр тооцсон ч энэ асуудлыг нам дарж байгаа гэх таамгийг намынх нь нөхөд дэвшүүлэх нь ч бий. Ямартай ч парламент дахь суудлынх нь төлөө МАН-аас хэн нэр дэвших нь одоогоор маш нууцлагдмал байна. Харин МАН-ын даргын тухайд ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын нэр яригдаж буй. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга засгийн газраа удирддаг хуульчлагдаагүй жишгээр ч тэр, энэ албанд хамгийн түрүүнд түүний нэр яригдах нь тодорхой юм. Намын гишүүдийнх нь яриагаар, Ж.Эрдэнэбат энэ амбицаа ч нуухгүй байгаа гэх юм билээ. Улмаар УИХ-ын дарга хэмээх өндөр сэнтийд нь Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нар горилж буйг тус намын доторхи шивэр авир яриа илчилсээр байна.
Магадгүй, Бага хуралд ерөнхийлөгчийн сонгуульд намынхааа даргатай ерөнхийлөгчид нэр дэвшихийн төлөө өрсөлдсөн Ц.Нямдоржийн шийдэл УИХ-ын даргад яригдах суурь бэлтгэл ч байж болох. Чимээгүй байдлаар нэр нь дурдагдсаар байгаа Ө.Энхтүвшин гишүүний хувьд мөн л УИХ-ын дарга болох том амбицаас ухрахгүй. Гэвч эдгээр эрхмүүдтэй зэрэгцээд олон нийтийн дунд маш өндөр нэр хүндтэй, намынхаа зүүний хүчинг тэр чигээр нь баздаг У.Хүрэлсүх гэдэг хүнийг хэрхэх асуудал ч гарч буй юм. Намын даргад хамгийн сайн тохирох хүн гэсэн итгэл үнэмшлээр У.Хүрэлсүхийг олон гишүүд нь дэмжих ч тал бий. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх маш том амбиц, хүлээлтийг олон жил өвөрлөж яваа хүний хувиар МАН парламентад олонхи болсон таатай цаг үед нэр дэвших шийдлээ хийлээ. Нийслэлийн засаг дарга, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайд гэхчлэн улс төрийн бүхий л том албан тушаалыг тэр хашиж. Үлдсэн нь ерөнхийлөгчийн өндөр сэнтий байна. Тэр утгаараа түүний чухамхүү чин хүсэл нь ерөнхийлөгч болох явдал гэж тодотгож ч болно. Гол нь ерөнхийлөгчийн үр дүн ямар байх бол. МАН-ын өмнөх сонгуулийн лоби одоо болтол яригдаж дуусаагүй л байгаа. Тэрээр тус нам бль хэдийнэ ялалт байгуулсан мэт яриа гараад байгаа нь тэд дахиад л лоби хийх гэж байна гэсэн хардалтыг ард түмний дунд үүсгээд байна.
PAPARATSI.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд