Сүүлийн үед нийгэмд сүлжээний бизнестэй холбоотой залилангийн хэрэг анхаарал татаж байна. Энэ төрлийн гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны залилах, хөрөнгө завших гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа. Жи тайм компанийн үйл ажиллагаа бүрэн зогсож, тус компанийн сүлжээнд нэгдэж хохирсон иргэдийн гомдол мэдээллийг Мөрдөн байцаах албанд хүлээн авч буй.
Үүнээс гадна сүүлийн үед сүлжээний бизнесээс хохирсон иргэд өөрсдийн хохирлыг барагдуулахын тулд өөр нэртэй сүлжээний бизнес эрхэлж иргэдийг хохироосон тохиолдлууд гарчээ. Иймд иргэд сүлжээний бизнес гэх хууль бус үйл ажиллагаанд нэгдэхгүй, өмч хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд