Алдарт “Роллинг Стоунз” хамтлагийн дуучин Мик Жаггер 73 насандаа дахин аав болсон юм. Дуучны найз бүсгүй, балетчин Мелани Хэмрик өнгөрсөн оны арванхоёрдугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ.
Жаггер хүүдээ Дэвэреакс Жаггер нэрийг хайрласан юм. хос өнөөг хүртэл бяцхан хүүгээ олон нийтээс нууцалсан. Тэгвэл Мелани Нью Йорк хот дахь “Централ парк”-т хүүгээ салхилуулж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.
Хүүгийн зураг хэвлэлээр цацагдсаны дараахан дуучин эр твиттертээ “Тийм, тийм. Энэ бол миний хүү” гэж жиргэсэн байна.
Жаггер өмнө нь хэд хэдэн удаа гэрлэж байсан бөгөөд ийнхүү найман хүүхэдтэй боллоо. Хос 2014 онд танилцсан юм. Жаггер эхнэрээсээ 44 насаар ах билээ.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа