Хэрэглэгч та ebarimt.mn-д цахим системд сугалаагаа бүртгүүлж азтан болсон бол дараах хоёр үйлдлийг заавал хийх ёстой.
500 мянган төгрөг хүртэл мөнгө хожсон иргэд ebarimt.mn системд тохирлын мэдээг баталгаажуулж, хүсэлтээ заавал илгээнэ. Ингэснээр таны дансанд мөнгө чинь орж ирэх аж.
500 мянган төгрөгөөс дээш сугалааны хонжвор таарсан иргэд хүсэлтээ баталгаажуулж, орон нутгийн иргэд харьяа аймгийн татварын хэлтэст, Улаанбаатар хотын иргэд биеэр ТЕГ-ын Татварын орлогын газарт ирэх ёстой.
Ингэхдээ иргэний цахим үнэмлэхийн хуулбар буюу эх хувиар нь сугалаа таарсан баримт эх хувиар, хүсэлт /ebarimt.mn системээс татаж авна/, хонжворын баримтаа гээсэн тохиолдолд өргөдөл, сугалаа цэсээс хонжвор таарсан баримтын мэдээллийг хэвлэн хавсаргаж өөрийн биеэр дээрх бичиг баримтыг бүрдүүлэн очих юм.
Хээрийн түймэр гарч, 2100 га талбай шатжээ
Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдана
Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна