АН бүлэг ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ өнөөдөр 13:40 цаг хүртэл бүртгэж байгаа билээ. АН намын бүлгээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ихээхэн Н.Алтанхуяг өнөөдөр албан ёсоор нэр дэвших хүсэлтээ намын удирдлагуудад өглөө. Түүнээс өмнө УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга нар АН-ынхаа дотоод сонгуулийн хороонд бүртгүүлжээ. Тус намаас нэр дэвших гурван хүн байсан бол ийнхүү дөрвүүлээ боллоо. Харин Э.Бат-Үүл, Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ. АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн гишүүдийг нийт гишүүдийнхээ саналаар сонгох юм. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Нэрээ дэвшүүлсэн гишүүдээс хэнийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын төлөөлж өрсөлдүүлэхээ намын нийт гишүүд шийднэ. Тавдугаар сарын 3-нд буюу маргааш намын бүх гишүүн оролцсон санал асуулга болно. Тэндээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тодруулж, АН-ын VIII их хурлаар оруулж нууц санал хураалтаар баталгаажуулна. АН-ын нэр дэвшигч хуулийн дагуу тавдугаар сарын 6-ны дотор тодорно” гэж мэдээллээ.
PAPARATSI.MN
Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдлөлт бүртгэгджээ
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 58 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд