“Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн долоо дахь удаагаа дөрөвдүгээр сарын 29-30-нд Буянт-Ухаа спортын төв ордонд болж өндөрлөлөө.
Хамгийн анх 2011 оноос энэхүү олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнийг "Женко клубыг" үүсгэн байгуулагч, ОУХМ, Х.Баттуул анхлан санаачилан эх орондоо зохион байгуулсан. Өнгөрсөн 2011-2016 онд зохион байгуулагдсан тэмцээний эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд болон 66 кг-ын жингийн барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчин, МУГТ Г.Мандахнаран тасралтгүй зургаан жил түрүүлсэн байдаг.
Энэ жилийн “Монголиа опен” тэмцээнд гавьяат тамирчин Г.Мандахнаран аваргалж чадсангүй. Тэрбээр хагас шигшээд энэ жилийн Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээнд түрүүлсэн Евгений Жербаевт оноогоор цэвэр ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчтэйгээ барилдахаар дэвжээнд гарч ирээгүй юм.
Чөлөөт бөх сонирхогчид “Г.Мандахнаран хагас шигшээд илт давуу барилдсан ч шүүгч буруу шүүж оноог нь өгөөгүй. Оноог нь өгөөгүй тул Г.Мандахнаран барилдалгүй бууж өгсөн. Тиймдээ ч дараагийн барилдаанд дэвжээнд гарч ирээгүй” хэмээж байна.
Энэ удаагийн тэмцээнд манай улсын 100 гаруй бөх хүч үзэв. Мөн ОХУ, Буриад, Венесуэл, Канад, Солонгос зэрэг улсын тамирчид хүч үзсэн
ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
АТГ: Х.Нямбаатар нь өөрийн хамаарал бүхий компаниудыг төрийн 20 орчим тендерт шалгаруулсан байж болзошгүй үйлдлийг шалгаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна