Монгол Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, JCI Central байгууллагууд гурвалсан санамж бичигт үзгэллээ.
Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал А.Эрдэнэбат, JCI Central салбар байгууллагын 2017 оны ерөнхийлөгч Д.Солонго, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцсон юм.
Санамж бичигт УХНТНСан нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны Сэтгүүлчдэд зориулсан сургалтын байр, техник хэрэгслээр үнэ төлбөргүй хангахаар тусгасан бол. JCI Central байгууллага тус сургалтуудыг салбар бүрээр мэргэшсэн мэргэжлийн сургагч багшаар хангах үүрэг хүлээв. Харин МҮСХНХ нь сургалтанд хамрагдаж буй сэтгүүлчид болон гишүүн 101 мэдээллийн сайтуудаар дамжуулан Номын сан болон JCI Centralбайгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах мэдээлэл солилцохоор боллоо.
Сургалт 14 хоногийн давтамжтай явагдах бөгөөд нэг удаагийн сургалтанд 80 сэтгүүлч суралцах боломжтой юм. Үүнд: Зөвхөн холбооны сэтгүүлчидээс гадна ТВ, Радио, Сонин, Сэтгүүлийн сэтгүүлч нар оролцож болох бөгөөд тус квотыг МҮСХНХ гаргаж өгч байхаар хэлэлцлээ.
Сургалтын сэдэв эдийн засаг, уул уурхай, боловсрол, хүний эрх, сошиал хөгжүүлэлт, маркетинг менежент гэх мэт ямар ч төрлөөр явагдаж болох бөгөөд сургалт болох долоо хоногтоо МҮСХНХ авах сургалтынхаа сэдвийгJCI Central байгууллага болон УХНТНСанд өгч байхаар болов.

NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа