Дэлхий улс орнууд хөгжөөд л байхад манай улс аль нэг харийн орны гарт ороход их л ойрхон байна. улсаа худалдаж, түүнээс гарсан мөнгөөр гэдсээ цатгаж, үнэтэй хаус, том том машин хөлөглөж, үр хүүхдээ хамгийн зардал өндөртэй улсад сургаж, гадаадын банканд хулгайлсан мөнгөө хадгалдаг тэд ер нь хэн юм бэ? Ард түмний мөнгөөр тансаглаад өгөөч гэж эднийг бид сонгоогүй.
Ард түмэнд өч төчнөөн асуудлыг шийдэж өгнө гэж гэрч ирчхээд одоо болохоор шал өөр юм яриад байгаа тэд яав ч зүгээр биш. Тархи толгойндоо гэмтэлтэй хүмүүсийг бид сонгочихсон юм биш биз гэлтэй үйлдлүүдийг тэд гаргасаар байна. Хамгийн наад талын жишээ гэхэд л зөрчлийн хууль байна. Хүн зүгээр л өөрийн бодлоо илэрхийлж хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө шоронд орж, сая саяар нь торгуул төлөх ёстой болох шахсан. Гэтэл тэд хүчин хийсэн, хүний амь хороосон, нярай үрээ хаяж, алж байгаа хэргүүдийг ингэж шийдэж чадаж байгаа бил үү? эрдэнэт хүний амь ерөөсөө үнэгүйдчихсэн.
Ингэж тэнэгтсэнийхээ дараа тэд эх орныхоо аюулгүй байдал, ард иргэдийн сэтгэл санаа амь биеийг бодолгүй хужаа нарыг 1000 1000- аар нь оруулж ирж байна. бид эх орондоо айдастай амьдрахыг хүсэхгүй байна. өчигдөр гэхэд л улсын минь төв талбай дээр бөөн бөөндөө зогсож байгаад тагтаа нисгэж байх юм. энэ одоо шар хадны галзуугийн тасгийн өвчтөнүүдээс ч гараад баймааргүй усан тэнэг хүний үйлдэл биз ээ. Цаашдаа бас яаж тэнэгтэхийг нь та бид таашгүй. Эвий дээ тэд төр засгаа яаж удирдахаа мэдэхгүй тэнгэр бурхнаас гуйгаад байгаа юмуу хаашаа юм. 6 настай хүүхдээс ч эд нар үйлдэл гарахгүй биз. Ёстой л нөгөө хүүхэд нохойн доог гэдэг нь болоод байх шиг байна. Эд биднийг сонсож хүндлэхгүй байхад тэднийг хэн ч хүндлэхгүй. Энэ тэнэг хүмүүсийн үйлдлийг ард түмэн бид зогсоох хэрэгтэй.
PAPARATSI.MN
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа