“АЛТАН АГСАРГА” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.


Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгээс шинжлэх ухаан соёл урлагийн “АЛТАН АГСАРГА” шагналыг зарлан сонордуулах ёслолын ажиллагаа энэ оны 4 сарын 27-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

 

Олон улсын Монгол судлалын холбоо, Монгол туургатны соёл эрдэм шинжилгээний сан, Лувсанданзанжанцан судлал төв зэрэг байгууллагууд, мөн үндэстний хэл соёл, уламжлал түүхээ сонирхон судлах, өвлөн хамгаалах хүсэл зорилготой иргэд нэгдэн үндэстний соён гэгээрлийг дэмжин тэтгэх “Алтан агсарга” нийгэмлэгийг үүсгэн байгуулжээ.

 

Тус нийгэмлэг нь шинжлэх ухаан, соёл урлагийн салбаруудад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгаа шинжилгээ, соёл урлагийн бүтээл, туурвил гаргасан монгол угсаатан эрдэмтэд, судлаачид, уран бүтээлчид, соёлын зүтгэлтнүүийн үйл ажиллагааг нь дэмжин тэтгэх, урамшуулан алдаршуулах, нийгэм, эдийн засгийн бусад салбарууд дахь  дэлхийн монголчуудын хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлж дэмжих юм байна.

 

Мөн нийгэмлэгээс олон улсын монгол судлалын холбооны үйл ажиллагааг дэмжин, чансаа ач холбогдлоороо шалгарсан гадаад дотоодын монголч эрдэмтэдийн судалгаа бүтээлүүдэд “Алтан агсарга” шагналыг олгох бөгөөд энэ шагнал нь эрдэнийн чулуу шигтгээтэй алтан бүсийг дагалдах мөнгөн шагналаас бүрдэх ажээ.

 

Олон улсын монгол судлалын холбоо нь 1959 онд Улаанбаатар хотноо Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчин, Хангин Гомбожав Оуэн Латтимор нарын нэрт эрдэмтдийн үүсгэл санаачлагаар голомтоо бадрааж өдгөө европ, ази, австрали америк тивийн 27 улсын 100 гаруй их сургуульд салбар төвүүдтэй төдийгүй олон зуун эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээлүүдээрээ дэлхий дахинд монгол улс үндэстнийг таниулан сурталчилж байдаг.

 

Монгол улсад төвтэй Монгол судлалыг хүчтэй хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах нь монгол хүн бүрийн бахархалт үүргээр зогсохгүй өнөөдрийн нийгэм улстөрийн тулгамдсан асуудлуудыг оновчтой шийдэхэд төр засгийн холбогдох институциуд болон олон улсын ба дотоодын хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь туслах суурь судалгааны орчинг бүрдүүлдгээрээ нийгэмд ач холбогдолтой юм.

 

Үндэстний соён гэгээрлийн “Алтан агсарга” нийгэмлэгийн бодлогын зөвлөл нь Ардын уран зохиолч яруу найрагч Б.Лхагвасүрэн, Ардын жүжигчин Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, гэвш Д.Нямсамбуу, түүхч С.Чулуун, их аварга Д.Дагвадорж найруулагч Б.Баатар нарын ахмад залуу гурван үеийн төлөөлөлүүдээс бүрдэж,”Монгол тулгатны 100 эрхэмүүд”ээс бүрдсэн их чуулганаар бодлого төлөвлөлтөө хэлэлцүүлэн батлуулах бүтэцтэйгээр ажиллах болжээ.

 

Үндэсний Соён гэгээрлийн  “Алтан агсарга” нийгэмлэгийн гишүүнчлэл нь тус нийгэмлэгийн  үйл ажиллагааг дэмжин оролцох гадаад дотоодын байгууллага хувь хүн бүрт нээлттэй болохыг нийгэмлэгийн бодлогын зөвлөл онцлон дурджээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

9 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

9 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

9 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

9 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

10 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

11 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна