“Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараах боломжгүй


Өчигдөр“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал зохион байгуулагдав. Тус хуралдаанаар компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэн баталлаа. Өмнөх жилүүдэд хувьцаа эзэмшигчдийн хурал 5-20 хүний ирцтэй явагддаг байжээ. Харин энэ жил 60 гаруй хүн хуралд ирсэн явдлыг “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс “Ирц 100 бүрдсэн” гэж тодотгосон байна. Мөн  “Эрдэнэс Тавантолгой” компани 2016 оны аудит хийгдсэн санхүүгийн тайландаа 895 тэрбум 795 сая төгрөгийн өр төлбөртэй, 198 тэрбум 840 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж онцолжээ. Түүнчлэн 2016 оны үйл ажиллагааны алдагдлын 93 орчим хувийг ханшийн зөрүүнээс үүдсэн гэж тайлбарласан байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал товлогдсон даруйд нэр бүхий хуульчид 1072 хувь эзэмшигчдэд хандан хурал нээлттэй болохыг онцлоод, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байв.

 

“Эрдэнэс Тавантолгой”-н 15 тэрбум орчим хувьцааг Монгол Улсын 970 иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшдэг. Энэ нь тус компанийн нийт хувьцааны 6.5 хувийг эзэлдэг билээ. Мөн хурлын үеэр хамгийн их сонирхол татаж, хүлээлт үүсгээд байсан ноогдол ашгийн талаар өмнөх жилүүдийн нэгэн адилаар 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” компани ногдол ашиг тараах боломжгүй хэмээсэн байна. Мөн энэ шийдвэрийг нь ТУЗ  үүнийг хүлээн зөвшөөрч, тайлангуудыг нь их л таатай хянасан сурагтай. Харин ирэх жилүүдэд үйл ажиллагааны зардлын хэтрэлтээ үнэмлэхүй байдлаар багасгах, цэвэр ашгийнхаа хэмжээг нэмэгдүүлэх замаар компанийн эдийн засгийн үр өгөөжийг өсгөхөөр тооцоолсон болохыг удирдлагууд нь онцолсон. Хэрвээ ингэж чадвал хувьцааны ногдол ашгийг иргэдэд тараах асуудал сөхөгдөх боломж үүсэх юм гэнэ лээ. Тус компани өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр урд хөршийн “Чалко” компанийн өрийг төлж дуусгасан билээ.

 

 PAPARATSI.MN

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
6 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

9 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

9 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

9 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

9 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

10 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

11 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна