Хойд Солонгос баллистик пуужингийн туршилт дахин хийв


Хойд Солонгос баллистик пуужингийн туршилтыг өнөөдөр/2017.04.29/ дахин хийсэн тухай Рёнхап агентлаг мэдээллээ. Өмнөд Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлж буйгаар пуужин хөөрч эхлээд хэдхэн секундийн дараа  дэлбэрч, туршилт амжилтгүй болсон гэв.

 

Баллистик пуужин нь KN-17 загварынх байсан бөгөөд Өмнөд Пхёнан тосгоноос хөөрчээ.

 

Хойд Солонгосын энэхүү үйлдэл нь  Хятад улс болон түүний удирдлагыг хүндэтгэхгүй байгаа нь хэрэг гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп  твиттер хуудаснаа жиргэжээ.

 

 

“CNN” агентлагийн мэдээлж байгаараа Хойд Солонгосын баллистик пуужин Японы тэнгист унасан. Мөн баллистик пуужинг гар утаснаас удирдаж хөөргөсөн гэв. Баллистик пуужин нь одоогоор хэр хол замыг туулсан нь тодорхойгүй байгаа юм байна. Гэхдээ пуужин агаарт хөөрөөд 15 минутын дараа дэлбэрсэн, энэ хугацаанд 40 км замыг туулсан гэж “Fox News”  телевизээр мэдээлжээ.

 

АНУ пуужингийн туршилт амжилттай болсон гэдэг дүгнэлтэд хараахан хүрээгүй байна.

 

Эх сурвалж: ТАСС 

 

NEWS.MN